Хүүхэд өсгөнө гэдэг чинь хувцаслаад хооллохыг хэлдэггүй юм байна өө. Эхлээд аав, ээж өөрөө эрүүл саруул сэтгэл зүйтэй, амьдралын зөв хэвшил, үлгэр дууриалалтай байх, үр хүүхэд өсгөх талаар судалгаанд суурилсан олон зүйлс олж уншдаг байх зэргээр маш нарийн нандин юм их байдын байна
Сонирхвол хааяа хааяа хүүхэд хүмүүжлийн арга туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж болно шүү
Жишээ нь: миний нэг уншиж буй япон номонд “хэрэв та хүүхдээ гаднаас орж ирэхдээ гутлаа эвтэйхэн үүдэнд тавиулдаг болгохыг хүсвэл.., 14 хоногийн турш уурлаж уцаарлаж, үглэлгүйгээр яг 14 хоног гаднаас орж ирэхдээ гутлаа эвлүүлж тавиарай гэж хэлэхэд хангалттай. Тэгж хэлээд эвлүүлээд тэр хүүхэд тавихгүй байсан ч та тавиад өгчиж байгаарай. Тэгээд 15 дахь хоногоос хэлэхээ болих, тэр үед хүүхэд “ээж гутлаа эвлүүлж тавь” гэж яагаад хэлсэнгүй вэ гэж өөрөөрөө бодож эхлэх ба тэрхэн үеэс өөрийн эрхгүй өөрөө гутлаа эвлүүлж тавьдаг болдог юм гэнэ. Өөрөөр нь бодуулна гэдэг нь хамгийн чухал пойнт юм билээ шүү. Яг энэ үйлдлийг нь анаж байгаад маш сайн магтаж, сайшааж, урамшуулах…” гэж бичсэн байсан. Үүнийг хэрэгжүүлсэн яг л болдог юм билээ. Гол нь 14 хоног уурлаж уцаарлалгүй, алгасалгүй марталгүй үргэлжлүүлж хэлэх ээж, аав ховор байдаг гэнэ л дээ. Амархан юм шиг атлаа тэрүүхэндээ бас хорон байгааз дээ. Аливааг тогтмол үргэлжлүүлнэ гэдэг өөрөө их хэцүү зүйл. Тийм байсан бол дэлхийн бүх хүн амжилтад хүрчилгүй дээ. Одоо энэ аргаар зөвхөн гутал биш тоглоомыг нь хураалгах, шүдийг нь угаалгах, хувцсыг нь эвхүүлэх, даалгаврыг нь хийлгэх зэргээр өөр бусад зүйлсийг нь ч өөрөөр нь хийлгэдэг болгож байна. Ачаалал ч гэсэн хөөрхөн багасаж байна. Өдөр тутмын хамгийн амархан зүйлсээс эхлэх нь нэн ач тустай гэсэн шүү
Заа тэгээд авах гээхийн ухаанаар уншаарай мундгууд минь
Доорх зураг “хүүхэддээ зааж өгөх амьдралын чадварууд” гэжээ. Хүүхдэд юм заана гэдэг чинь өөрөө их философи шаардсан эд байдын байнаа л гэх гээд
Кана.