1-рт Төсөөлөх чадвар нэмэгддэг.

Хүүхэддээ үлгэрийг чангаар уншиж өгч байхад аливаа шинэ зүйлийг тайлбарлаж өгдөг тул хүүхэд төсөөлөхдөө илүү сайн болдог. Ингэснээр хүүхлийн уран сэтгэмж хөгждөг бөгөөөд энэ нь дараа нь зураггүй номноос бие даан уншигч болоход тусладаг. Учир нь тэдний төсөөлөл зурахад хангалттай хөгжсөн байдаг.

2-рт Үгийн баялаг нэмэгддэг.

Бид хэл яриандаа цөөн тооны үгсийг л ашигладаг тул олон төрлийн ном шинээр уншиж өгснөөр баялаг үгийн сантай болно.

3-рт Сониуч зан хөгждөг.

Унших тусам улам унших дуртай болдог. Олон төрлийн ном уншиж өгснөөр хүүхэд өөрийн илүү сонирхдог номнуудаа мэдэж , цаашид илүү ном унших хүсэл сонирхолтой болдог.