Сүүлийн хэдэн жил хүүхдийг бага насанд нь хөгжүүлэх олон сургалт, зөвлөгөөнүүд гарах болсон.
Зарим нь эрт уншуулж бодуулж сургах хөгжил биш гэж үзэж байхад , эсрэгээрээ бага наснаас олон хэл зааж уншуулж сургах чухал ч гэж үзэх хэсэг бий.
Энэ бүхэнд толгой эргэж яахаа мэдэхгүй олон гэр бүлүүд байгаа байх.
Тэгвэл та шийдвэрээ гаргахаас өмнө тархи яаж ажилдагийг мэдээд аваарай.
Ураг эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш 3дах 7 хоногоос тархи хөгжиж эхэлдэг ба 7 сар хүрэхэд тархинд бүрэлдэх ёстой 100 сая эс бараг бүхэлдээ бий болсон байдаг.
5 нас хүртэл бидний тархины 90-95% хөгжиж, хүнсний илчлэгийн тал хувь нь тархинд тэжээл болдог байна.
Тархи нь хойноос урагш хөгждөг тул хамгийн сүүлд /оройлцоогоор 25-30нас/ насанд хүрэх үед урд тархины бор гадарга бүрэлдэж дуусдаг байна. /энэ бор гадарга нь өмнөх туршлага дээр тулгуурлан шийдвэх гаргах, сонголт хийх гэх мэт танин мэдэх, өөрийгөө удирдах зүйлсийг зохицуулдаг тул 25наснаас хойш гаргасан шийдвэр илүү урт хугацааны баттай байдаг бол 10-18 аливаа донтолт бий болох хамгийн хялбар үе байдаг байна./
Эндээс дүгнэхэд: бид хэвлийд байх үеэс нь хүүхдийн тархийг хөгжүүлэх боломжтой байдаг ба хамгийн олон тооны мэдрэлийн эстэй атлаа хамгийн идвэхгүй буюу юуг ч өөртөө шингээж чадах тархитай байх үед нь сургаж эхлэвэл илүү үр дүнтэй байх нь. /Гэтэл энэ бүх үед нь бид өөр зүйлд анхаарал хандуулчихаад 6 нас хүрсэн үед нь зааж эхлэдэг нь нэг талаар дэндүү оройтсон байж болох юм./
Мэдээж хүүхдээ уншуулж бодуулж сургах албагүй ч энэ цаг мөчийг ашиглаад бусад чадварт нь анхаарч жигд хөгжүүлэх чухал юм.
Тухайлбал: Бие бялдар, сэтгэл зүй, гарын жижиг булчин зэрэгт анхаарвал цаашдын амьдралд маш их нэмэр болно.