✅Бага насны хүүхэддээ ном уншиж өгөх хамгийн тохиромжтой зөв байрлал бол энэ. Өвөр дээрээ авч суугаад уншиж өгөх.

Хүүхдийг багаас нь юунд хөтөлнө, яг тэрэнлүүгээ л тэмүүлээд байдаг юм шиг админд нь санагдсан. Ойр тойрныхон болоод өөрийнхөө хүүхэд дээр ажиглаад байхад ч тэр. Тэгэхээр хүүхэд бага байх тусам ХҮҮХДЭЭ ХААШ НЬ ХӨТЛӨХ ВЭ гэдэг сонголт “УДИРДЛАГА” нь ЭЭЖ та болоод гэр бүлийнхэний гарт байдаг байх нь…

Шууд Пороро (ТВ) үзчихсэн хүүхдээс ном үзэхийг, бас өөр шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэхийг хүсэх, мөн сонгодог ая сонсохыг санал болгох нь тийм ч амар биш бөгөөд хүүхэд хүлээж авахад хялбар биш, үүнрүү чиглүүлэхэд их хугацаа шаарддаг юм шиг санагдсан. Хүүхэд өөрийнхөө анх хийж дадсан зүйлээ л хийх гээд, түүн рүүгээ тэмүүлээд байдаг. Тэр нь ч аргагүй юм. Та нарт маань тэгж ажиглагдсан уу ?

“Хүүхэд өсгөнө, хүмүүжилнэ” гэдэг энэ асар том үүрэг хариуцлагатай ажлыг

Тэгэхээр анхнаас нь л их бодлогоор үзэх хэрэгтэй бололтой 😁